Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бат-Эрдэнэ: Энэ ЗГ-ын гишүүд харьцангуй мэргэжлийн, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс гэж харж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 54 секунд

УИХ-ын үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын долоон гишүүний 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй хамтатган явуулав.

Энэ үеэр гишүүдийн илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "ҮХЦ Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтыг хүчингүй болгочихсон. Үүнтэй холбоотой асуудлууд гараад байна. Тиймээс УИХ-ын ажлын хэсэг тал талаас нь ярьж байна. Гол нь ҮХЦ дараа дараагийнхаа шийдвэрээрээ зүйл заалтуудаа хүчингүй болгох нь яг ямар хуулиар хааж өгсөн байдаг вэ. 2019 оны ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын 4 гишүүн ЗГ-ын гишүүний ажлыг давхар хавсарч болно гэдэг заалтыг би зөв гэж боддог. УИХ, ЗГ-ын зааг ялгаа тодорхой. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа ЗГ-ын гишүүд харьцангүй мэргэжлийн хүмүүс ажиллаад байна уу гэж харж байна. Бүгд биш ч ихэнх нь мэргэжлийн, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байна. Мөн харьцангуй гар, нэр цэвэр хүмүүс ажиллаад байна. Хамтарч ажиллаж үзээгүй болохоор бүрэн дүгнэлт хийж чадахгүй нь. Гэхдээ харьцангуй гайгүй гэж хараад байна. Заавал өөрчлөх шаардлагагүй гэж бодож байна. Улс орны хэмжээнд үнийн өсөлт, өвөлжилт гэх мэт тулгамдаж байгаа асуудал маш их байна" гэлээ.

Г.Занданшатар: Нэг намын дарга загнаад Үндсэн хуулийг өөрчилчихдөг, ҮХЦ-ийн нэг тогтоолоор бүх заалтыг нь өөрчлөх боломжгүй
Г.Занданшатар: Нэг намын дарга загнаад Үндсэн хуулийг өөрчилчихдөг, ҮХЦ-ийн нэг тогтоолоор бүх заалтыг нь өөрчлөх боломжгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд