УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт нь өөрөө Үндсэн хуулиа зөрчсөн байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуультайгаа ижил хүчинтэй байна. Нэмэлт өөрчлөлтийг тусгайлан авч үзнэ гэсэн зүйл байхгүй. Үүнийг захиалгатай ажил хийгдэж байж магадгүй хэмээн сэжиглэж байна. УИХ-ын хэдэн гишүүн сайд болохоор Үндсэн хуулиараа оролдох нь маш буруу гэсэн байр суурьтай байна.
УИХ-ын гишүүдийн 3/4-аас дээш саналаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт ордог. Хууль тогтоодог байгууллага нь Үндсэн хуулийн цэц биш. Харин ард түмнээс мандат авсан парламент буюу УИХ-ын гишүүдийн гаргасан хуулийг ҮХЦ-ийн есөн хүн шууд хүчингүй болгож болохгүй. Үнэхээр давхар дээлийн асуудлыг хязгаарлахаар болсон бол ҮХЦ-ийн шийдвэрээр биш УИХ-ын ажлын хэсэг байгуулж, ард түмэнтэй хэлэлцэж шийдвэрлэвэл болно.
Цэц тоглоомын байгууллага боллоо. Үндсэн хуулийг сахин хамгаалах ёстой байтал Үндсэн хуулийн хэсгийг хүчингүй болголоо. Энэ захиалгатай байх.
Сайдын сайн эсвэл муу ажиллах нь дээлтэй, дээлгүйгээс хамаарахгүй. Тухайн салбараа мэдэж байгаа эсэх, улс төрийн мэдрэмж, ажил зохион байгуулах чадвар зэрэгээс шалтгаална. Хамгийн энгийн жишээ бол Хятадын хилээр гарч Монгол Улсын хилээр орж ирсэн бараа Улаанбаатарт ирээд 20 хонож байна. Энэ бол салбарт ажиллаж буй дарга, сайдын буруу. Юм болохоор хил рүү хийдэг буруу зүйл руу явж байна. Энэ бол цэвэр зохион байгуулалтын асуудал. Тиймээс зарим хариуцлагагүй ажиллаж байгаа сайдуудыг УИХ-ын гишүүнтэй нь холбохгүй.
МАН-ынхан сайдын босгыг намхан болгосон. Ганц харайгаад ороод ирдэг болсон. Ерөнхий сайд хүнд зовлон жаргал их бий. Эхлүүлсэн ажлаа гүйцээчих гээд огцрохгүй байхыг бодол байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Үндсэн хуулиар оролдвол тэр засаг цаашид явахгүй байх. " гэв.