Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Элбэгдорж: Үндсэн хуулиар тоглохоо нэн даруй зогсоо, хэтэрлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

ҮХЦ-ийн тогтоолтой холбоотойгоор УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг яг одоо чуулганаар хэлэлцэж байна.

Тэгвэл Цэцээс гаргасан УИХ-ын дөрвөөс илүүгүй гишүүн Засгийн газарт орно гэдэг заалтыг хүчингүй болгосон шийдвэрийн талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, "Үндсэн хуулиар тоглогчдод хандаж хэлье. Энэ үйлдлээ нэн даруй зогсоо. Хэтэрлээ. Үндсэн хуулиар тоглох бол улсаараа тоглохтой утга нэг. Бирагийн Чимид гуай "Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс" гэж хэлснийг нэмж сануулъя. Сануулга авахгүй бол сайн үйлс ч буурдаг" гэжээ.

С.Ганбаатар: МАН өөрийгөө булшилчихлаа, та нар дууссан
С.Ганбаатар: МАН өөрийгөө булшилчихлаа, та нар дууссан
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.