Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Ганбаатар: МАН өөрийгөө булшилчихлаа, та нар дууссан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 12 секунд

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар дараах зүйлийг хэллээ. Тэрбээр,

"МАН өөрийгөө булшилчихлаа, та нар одоо дууссан. Та нар үндсэн хуульд халдчихлаа. Төрийн эрхийг хууль бусаар авах энэ бүх булай ажлыг хийчихлээ. Би гурван зүйл хэлмээр байна.

Нэгдүгээрт, Энэ бүхний үр дүнд сайдын суудалд тачаадсан хэдэн нөхдүүдийн хүсэл хангагдах байх. Бүгд мэдэж байгаа. Бүгд давхар дээлтэй болно. Бид УИХ-д сонгогдохдоо төсөв батална, хууль батална гэж сонгогдсон. Гэтэл одоо төсвийг захиран зарцуулах эрхийг авч байна гэсэн үг. Гишүүд давхар дээл нэрийдлээр, мөнгө захиран зарцуулах тачаадсан эрх мэдлийг ҮХЦ-ээр захиалга хийж авлаа. ҮХЦ нь үндсэн хууль зөрчсөн асуудлаар л дүгнэлт гаргах ёстой. Гэтэл бидэнтэй нэгдээд ийм зүйл хийж болохгүй гэдгийг 66.2-т заачихсан байна.

Хоёрдугаарт, Үндсэн хууль бол ард түмний гэрээ. Есхөн хүн халдах эрхгүй. Би 100 мянган Эрдэнэтчүүдээ төлөөлж байгаа. Тэр есөн хүн бол найрааны бүтээл, тэдэнд бүх эрх мэдлээ ингэж өгөх юм бол УИХ одоо тарах цаг болсон. МАН нүдний булай болох нь хамаагүй.

Гуравдугаарт, Одоо ард иргэд үндсэн хуулийнхаа зүйл заалт, чадавхыг хамгаалах ёстой болсон. Бид ямар их аймшигтай алдаа хийчихсэн, УИХ-ын гиүүд бүгдээрээ сайд хийх гээд сууж байгаа тэнэг байдлыг маш олон хуульчид ёоз, ёозоор нь тайлбарласан.

Ёс зүйн хувьд бид өнөөдөр энэ аюултай асуудлыг таслан зогсоох цаг болсон. Монголын ард түмэнд хандах цаг л үлдсэн. Сайдын суудлаас болж, ард түмнээ дээдлэх, хууль ёсоо хүндлэх суртахуун байхгүй болж байна" гэлээ.

Улсын аварга О.Хангай: Үндэсний бөх минь допингоос ангид үнэхээр сайхан наадлаа
Улсын аварга О.Хангай: Үндэсний бөх минь допингоос ангид үнэхээр сайхан наадлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.