Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд хүүхэд, багачууд тарвасаас хордлого авч байна гэх агуулга бүхий мэдээллүүд ихээр гарах болсон. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар тус аймагт тарьж, ургуулсан хүнсний ногоо, жимс, жимсгэнэд шалгалт хийж, тандарт шаардлага хангасан гэх дүгнэлт гаргаад буй. Тэгвэл ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар тарвастай холбоотой хордлогын тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг хэлж байна.