Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бямбадорж: Томуугийн өвчлөл буурч байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 4 секунд

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан зохион байгуулсан. Уг хуралдаанд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэл өглөө. Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд нийт амбулаторийн үзлэг 63-85 мянга орчим байна. Үүний 5.8 хувийг томуу, томуу төст өвчин эзэлдэг. Наймдугаар сарын эхний гурван долоо хоногт томуугийн өвчлөл буурч байна. Нийслэлийн түргэн тусламжийн төв хоногт 7500-8600 дуудлагын дагуу ажилладаг. Дуудлагын 11.2 хувь нь томуу, томуу төст өвчний дуудлага байна. Улаанбаатар хотын хэмжээнд вирусийн эсрэг эмийн нөөц 172-300 хоногийн нөөцтэй байна" гэв.

Эрүүл мэндийн салбарын байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд Жаргалант тосгоны эрүүл мэндийн төвийн дээврийг засах шаардлагатай байгаа аж.

Н.Мандуул: Хөгжлийн банкнаас гэр хорооллыг орон сууцжуулахаар 4 тэрбум төгрөгийн зээл авсан “Мавангүй“ ХХК-ийг АТГ-т өгсөн
Н.Мандуул: Хөгжлийн банкнаас гэр хорооллыг орон сууцжуулахаар 4 тэрбум төгрөгийн зээл авсан “Мавангүй“ ХХК-ийг АТГ-т өгсөн
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна