Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул Хөгжлийн банкнаас гэр хорооллыг орон сууцжуулахаар 4 тэрбум төгрөгийн зээл авсан "Мавангүй" ХХК-ийг АТГ-т өгсөн талаараа өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэрбээр “Хөгжлийн банк 2018 онд Гэр хорооллыг орон сууцжуулах зорилгоор "Мавангүй" ХХК-д 4 тэрбум төгрөгийн зээл олгосон.
Гэвч, зээлдэгч нь уг зээлийг зориулалтын бусаар ашиглаж, машины урьдчилгаа зэрэгт зарцуулсан нь хяналтаар тогтоогдсон.
Уг компани зээлийн хөрөнгөөр бий болсон байруудыг иргэдэд борлуулсан боловч борлуулалтын ашгаас манай Хөгжлийн банкны зээлийг огт төлөлгүй өнөөдрийг хүрэв.
Нэг талдаа Хөгжлийн банк, нөгөө талдаа иргэдийг зэрэг хохироож буй "Мавангүй" ХХК-ийн асуудлыг бидний зүгээс АТГ-д шилжүүллээ.
Тухайлбал, БЗД-ийн "Өгөөмөр” 2 хотхоны 74б байрны 45 өрхийн байр Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн бөгөөд зээлийн үүргээ биелүүлж, талуудыг хохиролгүй болгохыг зээлдэгч компаниас шаардан ажиллаж байна” гэжээ.
Хөгжлийн банк 2018 онд Гэр хорооллыг орон сууцжуулах зорилгоор "Мавангүй" ХХК-д 4 тэрбум төгрөгийн зээл олгосон.
— Manduul Nyamandeleg (@manduuln) August 18, 2022
Гэвч, зээлдэгч нь уг зээлийг зориулалтын бусаар ашиглаж, машины урьдчилгаа зэрэгт зарцуулсан нь хяналтаар тогтоогдсон. pic.twitter.com/dKESlNuxFV