Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол хэл бичгийн шалгалтын босго оноонд хүрээгүй шалгуулагчдаас маргааш ДАХИН ШАЛГАЛТ авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Монгол Улсын Засгийн Газрын 37 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилго бүхий МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТЫГ 2022.04.02, 2022.05.07-нд тус тус зохион байгуулсан билээ.

Энэхүү 2 удаагийн шалгалтад босго оноондоо хүрээгүй шалгуулагчид 2022.08.20-ны 10:00-11:40 цагт дахин шалгалтад хамрагдах юм. Шалгуулагч шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба хөх, цэнхэр өнгийн үзгэн болон тосон бал авч ирхийг Боловсролын Үнэлгээний төвөөс мэдээллээ.

Улаанбаатар хотын шалгалт нь Баянзүрх дүүргийн 21-р сургууль дээр зохион байгуулагдах юм.

Суудлын хуваарийг https://eyesh.eec.mn/home/mhb?type=suudal сайтаас регистрийн дугаараар нэвтрэн хэвлэж авч ирэхийг анхаарна уу.

Өргөн хэрэглээний зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ БУУРЧЭЭ
Өргөн хэрэглээний зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ БУУРЧЭЭ
 
Ж.Золжаргал: Нийслэлийн төсвийн сонсголд 100 гаруй хүн оролцоно
Ж.Золжаргал: Нийслэлийн төсвийн сонсголд 100 гаруй хүн оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.