Энэ оны эхны 07 сарын байдлаар 309 хүний амь хохирч 1603 хүн гэмтэж бэртсэн харамсалтай тоог Тээврийн Цагдаагийн албанаас мэдээллээ.
Эхний хагас жилийн байдлаар гудамж замын хяналт шалгалтаар цагдаагийн байгууллагын алба хаагчид 33398 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг таслан зогсоож учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдсэн 671 зам тээврийн осол бүртгэгдэж 45 эрдэнэт хүний амь хохирсон байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдлын дийлэнх хувь нь үүрээр шөнөөр үйлдэгдэж саатуулагдаж байна. Мөн зам тээврийн ослын шалтгааныг судлаад үзэхээр үүрээр өглөө 05-08 цагийн хооронд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргаж амь эрсдэн, гэмтэж бэртэж байна.
Тиймээс иргэд та бүхэн зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.