Энэ долоо хоногт / 2022-8.15- 2022- 8.19/ Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1362 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 936 дуудлага бүртгэгджээ.
Нийслэлд хүний амь хохирсон харамсалтай хэрэг гараагүй. Харин орон нутагт 10 хүний амь хохирсон харамсалтай хэрэг гарчээ.
Нийслэлд:
- Явган зорчигч хэлбэрээр 3 хүн гэмтсэн.
- Мотоциклын ослын улмаас 2 хүн гэмтсэн
Орон нутагт:
- Онхолдох ослын улмаас 1 хүн гэмтэж.
- Мотоциклтой ослын улмаас 1 хүн гэмтсэн. 1 хүн амь хохирсон
- Явганаар автомашинд мөргүүлж 1 хүн гэмтсэн.
- Мөргөлдөх ослын улмаас 9 хүн гэмтсэн 1 хүн амь хохирсон
- Зорчигч хэлбэрээр 6 хүн гэмтэж. 8 хүн амь хохирсон
Тиймээс иргэд та бүхэн авто замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.