Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Netflix”, “HBO”, “Warner Bros”, “Paramount Pictures”, “Discovery” зэрэг дэлхийн томоохон компаниуд Монголд ирнэ

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 4 секунд

Ирэх есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд Их Британи, АНУ, БНСУ зэрэг орнуудаас “Netflix”, “HBO”, “Warner Bros”, “Paramount Pictures”, “Discovery”, “National Geography”, “Living films”, “MTV” зэрэг дэлхийн томоохон студи, продакшн, компанийн продюсер болон удирдлагууд Монгол Улсад хүрэлцэн ирэхээр боллоо.

Тэдэн дунд “Wonder Women 1984”, “Greenland”, “Hangover”, “Sweet home”, “All of us are dead” зэрэг алдартай кино, цувралыг бүтээсэн уран бүтээлчид багтаж байгаа. Монголын кино уран бүтээлчид хамтарсан уран бүтээл хийх тухай санал солилцох, кино салбарынхныг дэмжих маш том боломж бий болж байна.

Кино урлагийг дэмжих тухай хуулийн үр дүн эхнээсээ гарч, дэлхийн кино зах зээлийн нөлөө бүхий хүмүүсийг улс орондоо татах, дотоодын уран бүтээлчдээ чадавхжуулах ажил урагштай байгааг Соёлын сайд мэдээллээ.

Ц.Магалжав: Орон нутагт явж байгаа учир допингийн асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй
Ц.Магалжав: Орон нутагт явж байгаа учир допингийн асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.