Ч.Номинд АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 27 секунд

Сэтгүүлч Б.Батцэцэг ССАЖЗ-ын сайд асан Ч.Номинг АТГ-т шалгуулахаар өнгөрсөн арваннэгдүгээр сард АТГ-т гомдол гаргасан байдаг. Энэ тухайгаа тэрбээр "Өнгөрсөн хугацаанд Монгол Улсыг гадаадад сурталчилна гээд гаргасан зардлыг нь холбогдох албан тушаалтнаас нь авахаар зөндөө хөөцөлдсөн. Гэвч энэ талаар хангалттай мэдээлэл авч чадсангүй. GoMongolia, WeMongolia гээд хоёр ажил байгаа юм. Үүний зардал хэд вэ гэхээр нэг удаа 400 мянган ам.доллар, дараа нь 500 мянган ам.доллар, дараа нь 1 сая ам.доллар гэх баримтын алдаанууд ярьж эхэлсэн.

За тэгвэл эх үүсвэр нь хаанаас вэ гэхээр хувийн хэвшил, дараа нь Дэлхийн банк, дараа нь Засгийн газар гэсэн зөрүүтэй мэдээллүүдийг өгч эхэлсэн. Тиймээс "Хуулийн байгууллага үүнийг шалгаж тогтоож өгнө үү" хэмээн хандаж байгаа юм.

Бид 6 сарын хугацаанд энэ асуудлыг хөөцөлдсөн" хэмээн тайлбарласан.

Тэгвэл уг гомдол хэрхэн шийдвэрлэгдэж буй талаар АТГ-аас тодруулахад "Ч.Номинд ирсэн гомдлыг шалгаж, улмаар гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй хэмээн үзэж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн" гэлээ.

ХӨСҮТ: Сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний 9 тохиолдол бүртгэгдэж, 5 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна
ХӨСҮТ: Сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний 9 тохиолдол бүртгэгдэж, 5 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна
 
ТАНИЛЦ: 1-р сард Бөхийн өргөөнд зохион байгуулагдах барилдаануудын хуваарь
ТАНИЛЦ: 1-р сард Бөхийн өргөөнд зохион байгуулагдах барилдаануудын хуваарь
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!