Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

И.Мөнхжаргал: АН-ын ээлжит бус Их хурлаар намын дэд дарга нарыг томилно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Х.Баттулга талын АН-ын ээлжит бус Их хурал үргэлжилж байна. Энэ үеэр АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал "Ардчилсан намд зөвшилцөл, эв нэгдэл юу юунаас илүү чухал байна. Тиймээс энэ удаагийн ээлжит бус их хурлыг хийж байгаа юм. Хоёрдугаарт, С.Эрдэнэ Их хурал гэж зохион байгуулаад АН-ын даргаар бүртгүүлэхээр УДШ-д хандсан байгаа. Энэ хүрээнд намын удирдах бүрэлдэхүүнд намын дэд дарга нарыг томилж оруулж ирнэ. Гол агуулга зорилго нь, намын эв нэгдэл, зөвшилцлийг хангахад чиглэж байгаа.

Нөгөө талын АН гэж буй хүмүүст уулзаж ярилцах санал тавьж байгаа. Үзэл баримтлал, үнэт зүйлээрээ нэг байгаагаа нотлох ёстой.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ хавраас эрчимтэй яригдсан. Үндсэн хуулийн төслийн санаачилга тодорхойгүй байгаа нь бидний хардлагыг төрүүлж байна" гэв.

Гол, мөрнүүд үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна
Гол, мөрнүүд үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна
 
Ерөнхийлөгчийн “бөх” Ухнаагийн Отгонбаяр
Ерөнхийлөгчийн “бөх” Ухнаагийн Отгонбаяр
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.