Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Богд ууланд алга болоод байсан 21 настай залууг 1 хоногийн дараа эсэн мэнд оллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Энэ сарын 14-ний 23.00 цагийн орчим Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын Нүхтийн-Ам гэдэг газар 21 настай иргэн С гэр бүлийн хамт салхилж явсан байна. Улмаар сураггүй алга болсон гэх дуудлагыг ар гэрийнхэн нь энэ сарын 15-ны үүрийн 05.18 цагт онцгой байдлын албанд өгсөн байна.

Тус дуудлагын дагуу Аврах ангиас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан юм. Нүхтийн аманд алга болсон тухайн иргэн зүүн хойд зүгт 3.5 км зайд Арцатын аманд уулын бэлд аялж явсан аялагч нартай 12:00 цагт таарснаар ар гэрийнхэнтэй холбогдож хүлээлгэн өгсөн гэсэн мэдээллийн дагуу эрлийн ажиллагааг зогсоосон байна.

Аялал зугаалгаар ногоон бүсэд зорчихдоо нэгдсэн зохион байгуулалттай, нэгийгээ бүртгэж, сонор сэрэмжтэй анхаарал болгоомжтой аялж амрахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

А.Отгонбаатар: ҮХНӨ хийж дуустал би талбайд СУУЛТ ЗАРЛАНА
А.Отгонбаатар: ҮХНӨ хийж дуустал би талбайд СУУЛТ ЗАРЛАНА
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.