Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Отгонбаатар: ҮХНӨ хийж дуустал би талбайд СУУЛТ ЗАРЛАНА

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 43 секунд

Өчигдөр /2022.08.15/ ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан болж, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нарын гишүүдийн "давхар дээл"-тэй холбоотой гаргасан гомдлыг хэлэлцсэн. Хуралдаанаас "Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд УИХ-ын гишүүн байж болно" гэсэн шинэчилсэн заалт нь хууль зөрчсөн гэж дүгнэсэн билээ. Эл шийдвэртэй холбогдуулан "Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар мэдээлэл хийлээ. Түүний хувьд Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбогдуулан суулт зарлаж, МАН-ыг шахаж ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Тэрбээр энэ талаараа "УИХ-ын гишүүд үнийн өсөлт, өвөлжилтийн бэлтгэл ажилд санаа зовоод байж байхын оронд өөрийнхөө тойрогоор одон медаль тараагаад явж байгаа. Г.Занданшатар даргаа намрын чуулганаа зарлаж, ҮХНӨ-ийн асуудлаа хөндөж эхэл. Тогтолцооны өөрчлөлт, ҮХНӨ хийснээр асуудал өөрчлөгдөнө гэж Үнэн ба Зөв нам харж байна. Миний бие ойрын таван жилд хэвлэлийн хурал хийгээгүй. Би албан ёсоор хандаж байна. Ард иргэд тогтолцооны өөрчлөлтөд анхаарлаа хандуулж, Сүхбаатарын талбайд хийх суултад нэгдээрэй гэж хэлмээр байна.

Өчигдрийн цэцийн хуралдаанаас гарсан шийдвэрээр УИХ-ын хэдэн гишүүний давхар дээл өмсөх асуудал шийдэгдэж, ард иргэдийн яриад байгаа тогтолцооны өөрчлөлт, ҮХНӨ байхгүй болох гэж байна.

УИХ-ын гишүүдийн эрхийг задлах ёстой. Ингэж чадвал парламент руу зөв хүмүүс орж ирнэ" гэв.

АТГ: Эрүүгийн 709 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явууллаа
АТГ: Эрүүгийн 709 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явууллаа
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.