Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ: Жин дутуу будааг савлаж, худалдан борлуулсан иргэнийг торголоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зах зээлд худалдан борлуулагдаж буй будааны савлагаа, хаяг шошгололтын мэдээлэл нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтын явцад хаяг шошгололтын мэдээлэл нь стандартын шаардлага хангадаггүй, жин хэмжээндээ хүрдэггүй, савласан будааны оноосон нэр нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа зэрэг зөрчил, дутагдал илэрчээ.

“Бамбарууштай будаа” гэх нэртэй савласан будааны шошгололт дахь жингийн хэмжээ нь зөрүүтэй буюу жин дутуу будааг савлаж, худалдан борлуулсан иргэнд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу мөнгөн торгууль оногдуулж, Улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлэн ажиллалаа.

Савласан будааны хаяг, шошгололтын стандарт, гарал үүсэл, жин хэмжээндээ хүрч байгаа эсэхэд хийгдэж байгаа хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Хэрэглэгч таны зүгээс дээрх хяналт шалгалттай холбоотой зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газар мэдээлэх боломжтой.

БНХАУ-д коронавирусийн халдварын тархалт эрчимжсэнээр эдийн засгийн сэргэлт нь буурлаа
БНХАУ-д коронавирусийн халдварын тархалт эрчимжсэнээр эдийн засгийн сэргэлт нь буурлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд