Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гитарчин Өөжгий “НИКИТОН“ хамтлагаас гарч буйгаа мэдэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 44 секунд

Монголын рок попын ноён оргил Никитон хамтлагийн гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших хамтлагаасаа гарч буйгаа мэдэгджээ. Тэрбээр энэ тухай өөрийн цахим хуудаснаа илэрхийлсэн байна.

Тэрбээр, "Сүүлчийн удаа Никитонтой тоглолоо.

Аливаа юм өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг. 1992-1993, 2004-2014, 2016-2022 хүртэл энэ хамтлагтай тоглож, Нандин шүтээн, Үүлэн үст, Чи минийх гэсэн 3 цомогт нь гитарынхаа дууг үлдээжээ. Сүүлийн үед хэт чанга хөгжим, рок тоглолтонд тоглохоор ядраад байдаг болж.

Дээр нь энэ муу чих байнга шуугиад, сонсголын асуудал гарч эхэллээ. Эмчид үзүүлэхээр яваандаа дүлийрнэ гэсэн оноштой.

Гэхчилэн бас бус шалтгааны улмаас Никитоноо орхиж байна. Ер нь хүнд аливаа хийж байсан зүйлээ орхих өдөр нэгэн цагт заавал ирнэ. Тэр цагт юу ч байсан харамсахгүйгээр орхиж чаддаг байх хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Чадал нь нэгэнт хүрэхгүй болж хүний элэг доог болж явснаас чадаж байгаа цагтаа явж чадна гэдэг 1 бодлын бас гоё шүү.

Гитараа бас хөгжмөө би бүрмөсөн орхиж буй хэрэг бишээ. Мэдээж ганц нэг дуу зохиож, хааяа томхон тоглолтуудад оролцоноо. Никитон бол мэдээж зогсохгүй урагшилна.Өөр залуу сайн гитарчид намайг өлхөн орлоод тоглочихно. Никитондоо хамгийн сайн сайхан бүхнийг хүсье" гэжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.