Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Улсын хэмжээнд 7 лабораторийг бэлтгээд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

ЭМЯ-наас Ковид-19-тэй холбоотой ээлжит мэдээлэл хийж байна. Өчигдөр манай улсын хэмжээнд коронавирусний шинэ болон сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:

ХӨСҮТ-ийн вируслогийн төв лаборатори, мөн Дархан-Уул аймагт нээсэн салбар лабораторид нийт 59 хүнд шинжилгээ хийлээ. Ковид-19 илрээгүй. Үүнээс ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 14 хүний давтан шинжилгээний хариу сөрөг гарсан. Эдгээр хүмүүс Монголика, Центаур зочид буудалд тусгаарлагдан, ажиглагдаж байгаа.

Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лаброторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн 17 ачаа тээврийн жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 12 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хан-уул дүүргийн эмнэлгүүдээс сорьц цуглуулж хийсэн 12 хүний шинжилгээний хариу мөн сөрөг гарсан" гэлээ.

Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлын хүрээнд эгзэгтэй үед олон тооны шинжилгээ зэрэг хийх  долоон лабораторийг бэлтгэж, тус бүрд нь 1,000 оношлуур хүргэн, туршилт судалгаа хийгдээд байгаа аж. 

Мөн ХӨСҮТ эмчилгээг багаар хийх зохион байгуулалт хийж, өчигдөр нэг баг эмчилгээнд орсон байна. Ийнхүү дараагийн тусгай нислэгээр ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэлээ хангаж байгаа гэлээ.

Хөл хориог тавдугаар сарын 31-нийг хүртэл сунгахаар болжээ
Хөл хориог тавдугаар сарын 31-нийг хүртэл сунгахаар болжээ
 
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.