Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

30 настай эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Туул гол руу орж амь насаа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн давааны орчим “Туул” голын усанд эмэгтэй хүн ороод алга болсон тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 01:20 цагт иржээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 01:21 цагт ангиас гарч 20 км замыг туулан 01 цаг 45 минутанд очиход Архангай аймгийн харъяат иргэн Д /30 настай, эмэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-г эрэн хайх ажиллагааг 8-р сарын 3-ны өдрийн 5 цагаас эхлэн “Туул” голын усанд зохион байгуулж, 13 цаг 18 минутанд анх осолдсон газраас баруун зүгт 5 километрт “Сонгино” амралтын хажуугаас голын эргээс цогцсыг олжээ.

Аврагчид цогцсыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна. Тиймээс иргэд та бүхэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол руу орохгүй байх нэгэндээ хараа хяналт тавихыг анхааруулж байна

Гэр шатаж, 70 настай эрэгтэй өртөж нас баржээ
Гэр шатаж, 70 настай эрэгтэй өртөж нас баржээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.