Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр 487,940 ширхэг хувьцаа арилжжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

2022 оны наймдугаар сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 768,575,918 төгрөгийн үнийн дүн бүхий 487,940 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Э-Транс ложистикс" ХК (ETR +13.64%), "Мон-Ит Булигаар" ХК (MBG +13.29%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +5.42%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR -12.77%), "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -10.90%) болон "Монгол шуудан" ХК (MNP -10.83%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 42,354 ширхэг нэгж эрхийг 28,114,339 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 11 ширхэг үнэт цаасыг 990,000 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс 0.06 хувиар өсөж, 35222.4 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,065,181,875,239 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

СУРВАЛЖИЛГА: Сайдын тушаалгүй гээд зарим өрхийн эмнэлэг 5-11 насны хүүхдийн дархлаажуулалтаа эхлээгүй байна
СУРВАЛЖИЛГА: Сайдын тушаалгүй гээд зарим өрхийн эмнэлэг 5-11 насны хүүхдийн дархлаажуулалтаа эхлээгүй байна
 
Баянгол дүүргийн гэр хорооллын зургаан хороо дамнасан дугуйн зам тавих бэлтгэл ажил эхэллээ
Баянгол дүүргийн гэр хорооллын зургаан хороо дамнасан дугуйн зам тавих бэлтгэл ажил эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.