Наймдугаар сар гарч, хичээлийн шинэ жил болоход ганц сарын хугацаа үлджээ. Энэ үед худалдан авалт эрчимжиж, зах худалдааны төвүүдэд олны хөл тасралтгүй үргэлжлэх аж. Сургуулийн бэлтгэл ажил дүрэмт хувцас авахаас эхэлдэг. ЕБС-ийн сурагчдын нэгдсэн загварыг батлаад найман жил болж байна. Загвар батлагдсан ч стандарт буюу хувцасны чанарын асуудал дотоод, гадаадад үйлдвэрлэгдсэнээрээ ялгарсаар буй. Тэгвэл эцэг эхчүүд сургуулийн хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангаж, дүрэмт хувцас, үзэг балыг нь базаагаад хэдийн эхэлжээ. Энэ оны хичээлийн жилд Ерөнхий Боловсролын сурагчдын дүрэмт хувцас хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгааг сурвалжиллаа.
"Энэ жил дүрэмт хувцасны үнэ 5000-1000 мянган төгрөгөөр нэмэгдсэн"
"Нарантуул" захад зөвхөн БНХАУ-аас импортоор ирсэн дүрэмт хувцас худалдаалагддаг.
"Нарантуул" захын худалдагч "Энэ жил сурагчдын дүрэмт хувцас 5000-10000 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Хүмүүсийн худалдан авалт одоогоос л эхэлж байна. Хил хаагдсан ч гэсэн дүрэмт хувцасны үнэ их нэмэгдээгүй.
Үндэсний үйлдвэрлэгчдийн дүрэмт хувцаснаас материал нь илүү сайн байдаг. Худалдан авагчид ч өөрсдөө тэгж хэлж авдаг. Үндэсний үйлдвэрлэгчдийн дүрэмт хувцас сайн нь сайн байдаг ч тааруухан нь бас л тиймхэн байдаг. Үнийн хувьд ч мөн зөрүүтэй. Монголд үйлдвэрлэдэг нэг дүрэмт хувцасны үнээр Хятадаас орж ирдэг хоёр дүрэмт хувцас авна. Юмны үнэ их өссөн ч цалин нэмэгдээгүй шүү дээ, тиймээс аль хямдыг нь л авна. Ер нь тэгээд авдаг хүмүүс нь өөрсдөө мэддэг юм." гэв.
"Нарантуул" захад худалдаалагдаж буй ЕБС-ийн сурагчдын дүрэмт хувцасны үнийн мэдээллийг хүргэж байна.
Бага анги /эмэгтэй/
-Сарафан 50.000- 55.000 мянган төгрөг
-Сорочка 20.000- 25.000 мянган төгрөг
-Зангиа 5000 мянган төгрөг
Бага анги /эрэгтэй/
- Хүрэм 55.000- 60.000 мянган төгрөг
- Сорочка 50.000 мянган төгрөг
- Зангиа 5000 мянган төгрөг
Дунд анги /эмэгтэй/
- Хүрэм 70.000- 85.000 мянган төгрөг
- Зангиа 5000 мянган төгрөг
Дунд анги /эрэгтэй/
- Хүрэм 70.000-75.000 мянган төгрөг
- Зангиа 5000 мянган төгрөг
Ахлах анги /эмэгтэй/
- Хүрэм 100.000- 110.000 мянган төгрөг
- Зангиа 6000 мянган төгрөг
- Юбка, хантааз 85.00 мянган төгрөг
Ахлах анги /эрэгтэй/
- Хүрэм 100.000- 120.000 мянган төгрөг
- Зангиа 6000 мянган төгрөг
- Хантааз, өмд- 85.000 мянган төгрөг
Худалдан авагч Г.Отгон "Манайх хоёр сургуулийн сурагчтай зөвхөн намрын улиралд нэг хүүхдэд 150 мянган төгрөгийн хичээлийн хэрэгсэл авдаг. Дүрэмт хувцасанд 200 орчим мянган төгрөг зарцуулдаг. Ингээд нэг хүүхдэд 300 гаруй мянган төгрөг зарцуулдаг. Бага ангийн сурагчын дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрлэгчээсээ авч байсан. Чанарын хувьд бага зэрэг ялгаа гардаг. Жишээлбэл, Хятадаас орж ирдэг дүрэмт хувцаснаас бага зэрэг будаг гардаг түүнээс бол бөөстдөггүй сайн материалтай. Харин дотоодод үйлдвэрлэгддэг дүрэмт хувцас амархан бөөсттдөг. Харин оёдол сайн юм билээ. Тэгээд Хятадаас орж ирсэн нь үнэ хямд учир ихэвчлэн авдаг." гэдгийг хэллээ.
Худалдан авагч Ц.Хандмаа "Би дотоодын үйлдвэрээс охиныхоо дүрэмт хувцсыг авдаг. Чанар нь гайгүй байдаг юм. Хоёр жилдээ нэг дүрэмт хувцас авдаг. Өмнөх жилүүдийг бодвол үнэ нь өссөн байна. Гэхдээ үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй гэж бодож байна" гэв.
"Бага ангийн сурагчдын дүрэмт хувцсаны үнийн өөрчлөлт 2018-2022 он" /Дотоодын үйлдвэрлэгчдийн дүрэмт хувцасны үнэт харьцуулалт хийсэн болно/
2018 онд бага ангийн сурагчдын цамц 16000 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан бол 2022 онд 32000 мянган төгрөг болж нэмэгджээ. Харин эрэгтэй хослол таван жилийн хугацаанд 62800 төгрөгөөс 127 мянган төгрөг болж 64200 орчим төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин бага ангийн охидын сарафаны хувьд 2018 онд 41 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан бол энэ жил 78 мянган төгрөг болж тус тус нэмэгджээ.
"Дунд ангийн сурагчдын дүрэмт хувцсаны үнийн өөрчлөлт 2018-2022 он" /Дотоодын үйлдвэрлэгчдийн дүрэмт хувцасны үнэт харьцуулалт хийсэн болно/
2018 онд дунд ангийн эрэгтэй сурагчдын дүрэмт хувцас 78 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан бол 2022 онд 155 мянган төгрөг болж нэмэгджээ. Харин эмэгтэй хослол таван жилийн хугацаанд 76 мянган төгрөгөөс 151 мянган төгрөг болж 75 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
"Ахлах ангийн сурагчдын дүрэмт хувцсаны үнийн өөрчлөлт 2018-2022 он" /Дотоодын үйлдвэрлэгчдийн дүрэмт хувцасны үнэт харьцуулалт хийсэн болно/
2018 онд ахлах ангийн эрэгтэй сурагчдын дүрэмт хувцас 108 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан бол 2022 онд 185 мянган төгрөг болж нэмэгджээ. Харин эмэгтэй хослол таван жилийн хугацаанд 98 төгрөгөөс 170 мянган төгрөг болж 72 мянган төгрөгөөр тус тус нэмэгджээ.
ЕБС-ийн сурагчидын дүрэмт хувцасны талаар БШУЯ-наас тодруулахад "Сургууль болон ангийн эцэг эхийн зөвлөл нь ярилцаад дүрэмт хувцсаар жигдрэх эсэхээ шийдэх боломжтой. Гэхдээ дүрэмт хувцас өмсөөгүйгээс үүдэн хүүхдийн эрх зөрчигдөх, ялгаатай байдал үүсэх, хүүхдийн сурах сонирхолд нөлөөлөх зэргээс сэргийлэх ёстой. Жишээлбэл, сурагчид цагаан цамц эсвэл цэнхэр цамц, хар өмдөөр жигдрэх боломжтой" гэв.
Бид сурвалжилганы эхэнд "Нарантуул" захад худалдаалагдаж буй ЕБС-ийн сурагчдын дүрэмт хувцасны үнийн мэдээллийг хүргэсэн. Харин дотоодын үйлдвэрлэгч нарын дүрэмт хувцас албан ёсоор энэ сарын 10-ны өдрөөс худалдаалагдаж эхлэнэ гэдгийг хэлсэн. Иймд ганцхан үндэсний үйлдвэрлэгчээс дүрэмт хувцасны үнийн мэдээллийг авсан юм.
"Шилмэл загвар" ХХК-ийн 2022 онд сурагчын дүрэмт хувцас худалдаалах үнэтэй танилцана уу.
Бага анги /эмэгтэй/
-Сарафан 78 мянган төгрөг
-Сорочка 32 мянган төгрөг
-Зангиа 6000 мянган төгрөг
Бага анги /эрэгтэй/
- Хүрэм 78 мянган төгрөг
- Өмд 49 мянган төгрөг
- Сорочка 32 мянган төгрөг
- Зангиа 6000 мянган төгрөг
Дунд анги /эмэгтэй/
- Хүрэм 95 мянган төгрөг
- Зангиа 9000 мянган төгрөг
- Юбка 56 мянган төгрөг
- Сорочка 35 мянган төгрөг
Дунд анги /эрэгтэй/
- Хүрэм 95 мянган төгрөг
- Зангиа 9000 мянган төгрөг
- Өмд 60 мянган төгрөг
- Сорочка 35 мянган төгрөг
Ахлах анги /эмэгтэй/
- Хүрэм 108 мянган төгрөг
- Зангиа 9000 мянган төгрөг
- Юбка 58 мянган төгрөг
- Юбка /шорттой/ 62 мянган төгрөг
- Сорочка 38 мянган төгрөг
Ахлах анги /эрэгтэй/
- Хүрэм 120 мянган төгрөг
- Зангиа 9000 мянган төгрөг
- Сорочка 38 мянган төгрөг
- Өмд 65 мянган төгрөг
БНХАУ-аас импортоор ирдэг дүрэмт хувцасны үнэ өмнөх жилтэй харьцуулахад 5-10 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэдгийн худалдаачид хэлсэн. Харин үндэсний үйлдвэрийн дүрэмт хувцасны үнэ тус бүр нь 3-30 орчим мянган төгрөгөөр өссөн байна.