НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттерриш ирэх сарын 8 нд анх удаагаа Монгол Улсад айлчлах гэж байна.
Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Монгол Улсад хийх 5 дахь айлчлал болно. Энэхүү айлчлал нь Монгол руу олон улсын анхаарлыг татаж манай орныг дэлхий нийтэд таниулах сурталчилгаа болох юм. Манай улс нэгдсэн үндэсний байгууллагад 1961 оны аравдугаар сарын 27 нд элссэн. Хамгийн анх 1946 онд хамгийн 51 гишүүнтэй байгуулагдсан НҮБ нь өдгөө 193 гишүүн улстай болж өргөжсөн билээ. Одоогоор 30 гаруй төрөлжсөн байгууллага, сан хөтөлбөрөөрөө дамжуулан дэлхийн хэмжээнд улс орон, ард иргэдэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа билээ.