Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль бус нуугдмал хөрөнгийг илрүүлэх, мөрдөн шалгах чиглэлээр үр дүнтэй ажилласан гэж ФАТФ сайшаав

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 48 секунд

Монгол Улс ФАТФ-аас өгсөн Зөвлөмжийг амжилттай хэрэгжүүлснийг сайшаавФАТФ буюу Санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллагаас виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг тодорхойлж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шаардлагыг мөрдүүлэх, эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлэхтэй холбоотой өөрийн зөвлөмждөө нэмэлт оруулж, улс орнуудыг дагаж мөрдөхийг мэдэгдсэн билээ.

Зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнүүлэх Монгол Улсын бүрэлдэхүүнд Авлигатай тэмцэх газар ажилласан бөгөөд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн дарга Иан Маккартни болон бусад албаны хүмүүстэй уулзах үеэрээ ФАТФ-ын “Зөвлөмж-15”-ын үнэлгээг ахиулах чиглэлээр байгууллагын авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулав.

Өчигдөр болсон хурлаар Монгол Улсын Дахин үнэлгээний тайланг гишүүн орнуудаар хэлэлцүүлж, баталлаа. Монгол Улс нь “3өвлөмжийг дийлэнх хэрэгжүүлсэн” гэж үнэлэгдсэн бөгөөд нийт 40 техник зөвлөмжийн 39-ийг бүрэн хэрэгжүүлсэн нь ФАТФ-ын үнэлгээг нэг шатаар ахиулсан явдал болов.

Мөнгө угаах гэмт хэрэг нь авлигын гэмт хэргийг дагалдаж үйлдэгддэг тул Авлигатай тэмцэх газраас сүүлийн жилүүдэд хууль бус нуугдмал хөрөнгийг илрүүлэх, мөрдөн шалгах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгааг уулзалтын үеэр онцлон сайшаасан байна.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн дарга Иан Маккартни нар цаашид мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов.

Сонгинохайрхан дүүрэгт  550 хүүхдийн гурван цэцэрлэг ашиглалтанд орно
Сонгинохайрхан дүүрэгт 550 хүүхдийн гурван цэцэрлэг ашиглалтанд орно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.