Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Говьсүмбэрт 57 настай эмэгтэйг хөнөөгөөд зугтсан этгээдийг Төв аймгаас саатуулжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 3 секунд

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын хоёрдугаар багийн нутаг Өлзийтийн гудамжинд Дундговь аймгийн харъяат 57 настай, эмэгтэй “Ч” гэгч нь энэ оны долдугаар сарын 22-ны өдөр толгойн хэсэгтээ шархтай, гадны нөлөөтэй нас барсан гэмт хэрэг бүртгэгдсэн.

Уг хэргийг 58 настай, эрэгтэй “З” гэгч үйлдсэнийг шалгалтын дүнд тогтооход хэргийн газраас оргон зугтсан тул цагдаагийн байгууллагын алба хаагчид сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг 6 хоногийн турш тасралтгүй явуулж өнөөдөр буюу долдугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумаас саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Шалгалтын явцад “З” гэгч нь урьд өмнө хүчиндэх, хулгайлах, хүний биед хүнд гэмтэл учруулах зэрэг гэмт хэрэг үйлдэж, зургаан удаагийн ял шийтгэл эдэлж байсан байна.

Саудын Араб Улс 9 сая оршин суугчтай шилэн хотыг бүтээнэ
Саудын Араб Улс 9 сая оршин суугчтай шилэн хотыг бүтээнэ
 
“Bishrelt Metal” баг цувралыг 3:1 болголоо
“Bishrelt Metal” баг цувралыг 3:1 болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.