Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүний орилох дуу сонссоноор живж байсан иргэнийг аварчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн хоёр алба хаагч голд живж байсан иргэний амь насыг аварчээ.

Өчигдөр /2022.07.25/ 12:00 цагийн орчимд Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сумын сум дундын цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Анхбаяр, жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Энхбат нар "Их хурд-9" наадмын хамгаалалтад үүрэг гүйцэтгэн буцах үедээ Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын иргэн Хэрлэн голд хөл алдан живж байсныг нь харж шуурхай ажиллан уснаас гаргаж, анхны тусламж үзүүлжээ.

Тодруулбал, тэд гол орчмоор явж байх үеэр хүний орилох дуу сонсогдсоноор гол руу орж, иргэнийг татаж гаргасан байна.

Японы Ерөнхий сайд асан  Абэгийн эхнэр Акиа Абэ автомашины осолд оржээ
Японы Ерөнхий сайд асан Абэгийн эхнэр Акиа Абэ автомашины осолд оржээ
 
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх