Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жэжүд сураггүй болсон иргэдийн 3 нь эх орондоо буцаж, 22 нь холбоогүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Өнгөрөгч зургаадугаар сарын 22-ны өдөр Жэжү аралд эрүүл мэндийн аялал жуулчлалаар очсон Монгол Улсын 25 жуулчин аяллын хуваариа дуусгаад холбоо тасарч, сураггүй алга болсон. Тухайн иргэдийн визийн хугацаа өнөөдөр дуусгавар болж буй ба одоогийн байдлаар сураггүй алга болсон гэх 25 жуулчны гурав нь эх орондоо буцсан хэмээн Жэжү арлын Цагаачлалын албанаас мэдээлжээ. Харин үлдсэн 22 монгол жуулчин одоог хүртэл холбоогүй байна.

Ингэснээр өнөөдөр 00:00 цагаас эхлэн хууль бус оршин суугч болон хувирч байгаа юм. Жэжү арлын цагаачлалын албанаас маргаашнаас эхлэн ор сураггүй алга болсон 22 монгол иргэнийг эрэл хайгуул хийж, албадан гаргах талаараа мэдэгджээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатарчидтай уулзаж амжилт хүслээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатарчидтай уулзаж амжилт хүслээ
 
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.