Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жаргалантын аманд үерийн хамгаалалтын 1.8 км далан барьж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

Дулааны улиралд аадар бороо орсны улмаас замын ус зайлуулах шугам сүлжээний даац хэтрэх, үер бууж, барилга байгууламж усанд автах зэрэг эрсдэл бий болдог. Ялангуяа энэ жилийн хувьд хур бороо ихтэй байгаа юм. Иймд НЗДТГ, Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-ын зүгээс үер, усны аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж, хэрэгжүүлж байна. Тухайлбал, НЗДТГ-ын захиалгаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Жаргалантын аманд үерийн хамгаалалтын 1.8 км далан барьж буй юм. Тус байгууламжийн 50 хувийг энэ жилдээ багтаан барихаар төлөвлөжээ.

Өнгөрсөн онд Жаргалантын амны уулнаас их хэмжээний үер бууж, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Архивын ерөнхий газар, “Буянт-Ухаа 2” хорооллын барилгууд үерт автах эрсдэл үүсэж байсан. Эдгээр байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн удаа дараагийн хүсэлтийн үндсэн дээр НЗДТГ-аас тус аманд үерийн хамгаалалтын далан, суваг байгуулах ажлыг хийж, гүйцэтгэж байгаа юм.

Үер, усны аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд нийслэлийн хөрөнгөөр жил бүр замын ус зайлуулах шугам угсралт, үерийн далан сувгийн засвар, шинэчлэл, шинэ барилга, байгууламжийн угсралтыг хийж, гүйцэтгэдэг. Одоогийн байдлаар авто замын ус зайлуулах есөн шугам угсрахаас тавыг нь бүрэн дуусгаж, үерийн далан сувгийн засвар, шинэчлэлийн дөрвөн ажил гүйцэтгэхээс Жаргалантын ам болон Нисэхийн үерийн хамгаалалтыг засан, шинэчилж байна.

Танилц: Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
Танилц: Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
 
Улс тунхагласны баяраар Замын-Үүд хаахгүй
Улс тунхагласны баяраар Замын-Үүд хаахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.