Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүх төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг багадаа 6 сараар бүрдүүлэхийг Шадар сайд үүрэгдлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 41 секунд

Шадар сайд С.Амарсайхан бүх төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг хамгийн багадаа 6 сараар бүрдүүлэх ажлын явцтай танилцлаа. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас улсын эмийн нөөцийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Шадар сайдад мэдээлэв. Өнөөдрийн байдлаар Ковид-19 халдварт цар тахлын шалтгаанаар 519 хүн хэвтэн эмчлүүлж байгаа ч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас өнгөрсөн оны мөн үеийн хэвтэн эмчлүүлэгчдийн 50 хувьтай тэнцэх буюу 10 мянга гаруй өвчтөнөөр тооцоолон эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлж буй аж.

Ингэснээр 21 аймгийн 4 аймагт 91-ээс дээш хоног, үлдсэн аймгуудад 30-90 хоногийн нөөцтэй байгаа талаар мэдээллээ. Мөн дуслын шингэн болон шинж тэмдгийн эсрэг эм, амилуулах тусламж, үйлчилгээний эм, хувийн хамгаалах хэрэгсэл 3-12 сарын нөөцтэй байгаа бол , антибиотик, тариур, дуслын систем 2-6 сарын нөөцтэй хэмээн мэдээлсэн юм.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан Ковидын үеийн гэлтгүй, бүх төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг хамгийн багадаа 6 сараар бүрдүүлэхийг хариуцсан агентлагт даалгалаа. Мөн Шадар сайдын 2021 оны тушаалаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээр гаднаас эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл авхуулахгүй байх үүрэг өгөгдсөн бөгөөд хэрэгжилт дээр хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.

Улаанбаатарт 27 хэм дулаан
Улаанбаатарт 27 хэм дулаан
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.