Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан агаар салхинд зугаалах иргэдийн тоо олширчээ. Үүнийг дагаад ахуйн хүрээнд ашиглах зориулалттай хийн гаазыг зориулалтын бусаар ашиглаж, хадгалснаас үүдэж тэсэрч дэлбэрэх осол гарсаар байна. Долоодугаар сарын эхний хагасын байдлаар ийм осолд өртсөн 10 гаруй иргэн хүргэгдсэн байна.
Тэгвэл өнөөдөр нэгэн иргэн ахуйн хэрэглээний гааз дэлбэрснээс болж түлэгдэж гэмтлээ.
Тиймээс иргэн та хийн гаазыг зориулалтын дагуу хадгалж, аюулгүй орчныг бүрдүүлсний дараа хэрэглэхийг анхааруулж байна.