Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шадар сайд С.Амарсайхан алдар цуутай аваргуудад хүндэтгэл үзүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын Шадар сайд алдар цуутай аваргууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жилийн баяр наадмаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Даяар дуурсагдах, далай, даян, дархан аварга Х.Баянмөнх, Далай, даян дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Дархан аварга Г.Өсөхбаяр, Дархан аварга А.Сүхбат, Улсын аварга О.Балжинням, Улсын аварга Д.Сумъяабазар нарт хүндэтгэл үзүүллээ.

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний бөхийн барилдаанд Далай, даян, дархан аварга Б.Бат-Эрдэнэ 15 жилийн дараа зүлэг ногоон дэвжээндээ зодоглосон бол нэгэн жарныг эзэгнэсэн домогт бөх, Даяар дуурсагдах, далай, даян дархан аварга Х.Баянмөнх 80 насныхаа босгон дээр Үндэснийхээ их баяр цэнгэл наадамд алдар цолоо дуудуулан зодог тайлж, төр засаг, түмэн олон хүндэтгэл үзүүллээ.

Хотын дарга Элчин сайд, олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Хотын дарга Элчин сайд, олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
 
Өмгөөлөгч Г.Батбаяр машиндаа нас барсан байдалтай олджээ
Өмгөөлөгч Г.Батбаяр машиндаа нас барсан байдалтай олджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.