Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны үеэр Х.Баянмөнх аваргын зодог тайлах үйл ажиллагаа сүр дуулиантай болж өндөрлөсөн билээ.
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 60 жил хүч үзэхдээ 10 удаа түрүүлж, 27 удаа шөвгөрч, 250 удаа давсан Х.Баянмөнх аваргад Хотын дарга хүндэтгэл үзүүллээ.
Мөн Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хорооны бөх, Улсын аварга О.Хангай, Сэлэнгэ аймгийн харьяат, "Таван Хан" дэвжээний бөх, Улсын арслан Б.Орхонбаяр нарт баяр хүргэж, амжилт хүсэв