Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Монгол түмний их эв нэгдлийн бэлгэдэл, Алунгоо эхийн домог ч багцалсан таван сумаар илэрхийлэгддэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний сурын харваа хана харваагаар Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Энэ жилийн Үндэсний сурын харваанд эрэгтэй 360, эмэгтэй 180 харваач цэц мэргэнээ сорьж байгаа юм. Тэдгээрийн дунд Дархан мэргэн 3, Даяар дуурсах мэргэн 2, Даян мэргэн 6, Улсын мэргэн 18 байна.

Үндэсний сурын харвааг нээж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Нүүдэлчин түмний өв соёл, үүх түүх, өндөр төрийн ёс уламжлал, билиг чадварын илэрхийлэл болсон эрийн гурван наадмын сурын харваа бол үндэстний батлан хамгаалахын язгуур угсаа, ертөнцийн түүхийг бичилцсэн их өвөг дээдсийн минь суу алдрын алтан цулбуур билээ.

Хүннүгийн үеийн “хүчит хар нум”-аас эхлээд Монголын түүх шастир, их хөлгөн туульсаар өртөөлж, өнөө цагт соёл уламжлалын олон салаа угсаагаар урианхай, халх, буриад харвааны төрлүүд эрчлэн хөгжиж байна. Монгол түмний их эв нэгдлийн бэлгэдэл, Алунгоо эхийн домог ч багцалсан таван сумаар илэрхийлэгддэг.

Монгол нутаг дахь нум сумны үүсэл хөгжил 40 гаруй мянган жилийн өмнөөс улбаатай бөгөөд нум сум анхлан үүсэж хөгжсөн түүхээрээ Монгол Улс өдгөө дэлхийд 3-т бичигдэж байгааг эрдэмтэн судлаачид нотлон өгүүлж байна. Орчин цагт Монголын уламжлалт харвааг өргөжүүлэн хөгжүүлэхэд олон мянган хүний хүчин чармайлт, хөлс хүч, хөдөлмөр зүтгэл үнэлж баршгүй ач тустай билээ.

Монгол ахуй соёлын дархлаагаа өвлөн тээж, хичээллэж, уламжлуулж ирсэн азай буурлууд, ахмад үеийнхэн, идэр залуус, хүүхэд багачуудын маань үүрэг оролцоо, гавьяа зүтгэл ч нөр их юм” гэлээ.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ зодог шуудгаа угааж, ногоон дэвжээн дээрээ гарахад бэлэн болжээ
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ зодог шуудгаа угааж, ногоон дэвжээн дээрээ гарахад бэлэн болжээ
 
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх