Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ зодог шуудгаа угааж, ногоон дэвжээн дээрээ гарахад бэлэн болжээ

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 22 секунд

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж байна. Монгол түмэн цар тахлаас үүдэж хоёр жил улсын баяр наадмаа тэмдэглээгүй болоод тэр үү, энэ жилийн наадамд хүүхэд, хөгшидгүй ихээхэн ач холбогдол өгч буй. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн, Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ. Энэ жилийн наадамд зодоглохоо мэдэгдсэн тэрбээр зүлэг ногоон дэвжээнээ гарч дэвээ шаваагаа хийнэ гэхээс сэтгэл нь ихэд догдолж буй бололтой. Тэрбээр энэ талаараа "Хүндэт олон найзууд минь сайхан наадацгааж байна уу. Төрийн их баяр наадамд барилдах бөхийн бүртгэлд 7-р сарын 9- нд цаг хугацаандаа өөрийн биеэр, ёс төртэй очоод бүртүүлчихсэн өчигдөр гутлынхаа ханзархайг оёод далбаа шуудгаа угаагаад хувцас хэрэглэлээ бэлдээд цүнхлээд авсан. Одоо ингэсгээд төв цэнгэлдэх хүрээлэн өөд гарна." хэмээжээ.

Ташрамд дурдахад, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн сүүлд 2007 оны наадамд зодоглон дөрөв давж байсан бол тавын даваанд улсын начин Ц.Лхагвасүрэнд тахим буулгаж байлаа.

ТАНИЛЦ: Энэ жилийн наадмаар хэн хэний хурдан буянгууд хурд хүчээ сойж байгаа вэ
ТАНИЛЦ: Энэ жилийн наадмаар хэн хэний хурдан буянгууд хурд хүчээ сойж байгаа вэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.