Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Санжаадамба: Допингийн шийтгэлтэй бөхчүүд хугацаанаасаа өмнө барилдаж буй тул ЭНЭ ЖИЛ БАРИЛДАХГҮЙ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 37 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Наадмын өдрүүд хаяанд ирж, монголчууд төрт ёсны их баяр нэг жил өнжсөний эцэст өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Мэдээж энэ жилийн наадмын хүчит бөхийн барилдаан өмнөх жилүүдээс илүүтэй хүлээлт дунд байна. Дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга А.Сүхбатаас эхлээд олон бөхчүүдийг тэгш ойн жил зүлэг ногоон дэвжээндээ хүндэтгэл үзүүлнэ гэж мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл энэ цаг үед эд барилдаж яваа аваргуудын нэг болох Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Ч.Санжаадамба энэ жилийн наадмаар зодоглохгүй гэдгээ өчигдөр хэвлэлээр дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр, "Допингийн асуудал, допингтой бөхчүүдийг хугацаанаас нь өмнө барилдуулах шийдвэрүүд нэлээн эрт гарчихсан байсан. Одоо л танилцуулж байх шиг байна. Миний хувьд допинг хэрэглэсэн бөхчүүдийг хугацаанаас нь өмнө барилдвал барилдахгүй гэдгээ ард түмэндээ эрт хэлчихсэн байсан. Эр хүн хэлсэн ярьснаасаа буцаад барилдаад байвал муухай. Тиймээс энэ жилийн наадмыг өнжиж байгаа" гэсэн юм.

Мөн Ч.Санжаадамба аварга МҮБХ-ноос хэдхэн хоногийн өмнө гаргасан бөхчүүдийн эрэмбийг өөрчилсөн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд холбооны шийдвэрийг эртнээс мэдэж байсан учраас энэ жил наадмын бэлтгэлд гараагүй ажээ.

Л.Баяр

Ц.Элбэгдорж: Монголын чөлөөт сонголтыг чин сэтгэлээсээ дэмждэг удирдагч байв. Гүн харамсаж байна
Ц.Элбэгдорж: Монголын чөлөөт сонголтыг чин сэтгэлээсээ дэмждэг удирдагч байв. Гүн харамсаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.