2021 оны наймдугаар сард Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит 512 бөхийн барилдаан зохион байгуулсан. Уг барилдаанд Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, аймгийн арслан Э.Ууганбаяр үзүүрлэсэн байдаг.
Тэгвэл Монголын Үндэсний Бөхийн Холбооны Тэргүүлэгчид өнөөдөр хуралдан дараах шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, "Цаг үе, улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн бөхчүүд, одоо мөрдөж буй хуулийн дагуу цолны болзол хангасан, уламжилж ирсэн дүрэм журамд нийцэхүйц амжилт гаргасан болон 2021 онд зохион байгуулагдсан 512 бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдэд цол олгуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих шийдвэрийг гаргасан" гэжээ.
Ингэснээр
- Улсын харцага Б.Бат-Өлзий – Улсын арслан
- Аймгийн хурц арслан Э.Ууганбаяр – Улсын гарьд
- Улсын начин Ч.Батчулуун , аймгийн арслан Т.Довчинсэмбээ – Улсын заан
- Аймгийн арслан Ц.Адъяа, аймгийн заан Э.Энх-Амгалан – Улсын харцага
- Аймгийн арслан Э.Мөнхбаатар, аймгийн арслан Э.Нямаа, аймгийн арслан Д.Төрболд, аймгийн заан Э.Мөнхжаргал – Улсын начин цол тус тус хүртэхээр болж байна.