Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комиссоос мэдээлэл хийлээ. ЗГХМОНХГ-ын хэлтсийн дарга О.Баярмаа "Үндэсний их баяр наадмыг сурвалжлах хүсэлтийг дотоод, гадаадын 1000 гаруй хэвлэлээс ирүүлсэн. Зай талбай, зохион байгуулалтаа хараад 600 орчим мандатыг олгож байна. Мандат 4 янз байгаа. Улаан нь Хүй долоо худаг, Төв цэнгэлдэхэд давуу эрхтэй сурвалжилга хийх эрхтэй, онцгой мандат. Ногоон нь зөвхөн Төв цэнгэлдэх рүү орж сурвалжилна.
Цэнхэр нь Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт сур шагай зэрэг ерөнхий сурвалжилга хийнэ. Харин шар нь гадны хэвлэлд олгосон гэлээ. 50 орчим гадны хэвлэл хүсэлт өгсөн" гэв.