УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Гадаад харилцааны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярыг хуулиас дээгүүр, том толгойтой гэж хатуухан шүүмжилсэн. Тэгвэл чуулганы үеэр өөрт нь шүүмжлэлтэй хандсан эл үйл явдал нь томилгооны асуудалтай холбоотой байж болзошгүй талаарх агуулга бүхий чатыг тэрбээр ил болголоо. Ингэхдээ тэрбээр Т.Аюурсайхан томилгоо шаардаж, зөвшөөрөөгүй тул өөрийг нь чуулганд загнасан гэв.
Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Гадаад харилцааны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярыг шүүмжилсэн гэх мэдээг энд дарж уншина уу.