Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Аюурсайхан: Хурал дундуур шивнээд ярихаар “Ярьж байгаа өнгө аяс чинь таалагдахгүй байна“ гээд Н.Анхбаяр утсаа шидэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 33 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Гадаад харилцааны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярыг хуулиас дээгүүр, том толгойтой гэж хатуухан шүүмжиллээ.

Тэрбээр "Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа хүндрэл бэрхшээл албан тушаалтнуудын хариуцлагын асуудлаас их болж байна. Бүх юмыг цар тахал руу, гадаад нөхцөл байдал руу чихэх боломжгүй. Албан тушаалтнууд хариуцлага ажиллаж байгаа тохиолдлууд их байна. Зарим томилгоонууд оновчтой биш байна. Бүхнийг дээгүүр тавьсан, хуулиас дээгүүр гишгэсэн ийм асуудал байж болохгүй. Гадаад харилцааны сайд сонсож байна уу. Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраа...

Энгийн хоёр талын харилцааны асуудлыг хуралдааны дундуур шивнээд ярихаар "Ярианы чинь өнгө аяс таалагдахгүй байна" гээд уурлаад утсаа шидчихэж байгаа юм. Ийм том дарга нар бий болсон байна. Хууль үйлчлэхгүй болохоор тэгээд байдаг юм уу. Төрийн нарийн бичгийн дарга Засгийн газрын өмнө ажлаа хариуцдаг. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өөрийн чинь төрсөн эцэг. Төрийн ажлыг төрсөн эцгийнхээ өмнө хариуцна гэж юу байдаг юм бэ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх хуулийг зөрчиж байна. Аль нэг нь ажлаа хийх боломжтой. Одоо ингээд хэрэлдээд сууж байна. Ийм том. Төрийн ажлыг төрсөн эцгийнхээ өмнө хариуцдаг болохоор ийм том байна л даа. Бүхний дээгүүр яваад сурчихсан. Сургалтын төлбөрөө татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлдэг. Төрд ирээд 5 жил ажиллаад тэрийгээ цайруулчихдаг гэнэ. Тэрбум гаруй төгрөгийг чи "Шалихгүй мөнгө ш дээ" гэж ярьтлаа том болчихсон" хэмээн бухимдлаа.

Г.Эрдэнэбилэг: Хүүгээ шагнал авахыг тэнгэрийн орноос харсан аав, ээж минь надаас илүү БАЯРЛАСАН БАЙХ
Г.Эрдэнэбилэг: Хүүгээ шагнал авахыг тэнгэрийн орноос харсан аав, ээж минь надаас илүү БАЯРЛАСАН БАЙХ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.