Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүжигчин Т.Бархүү Алтангадас одонгоор шагнуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 39 секунд

“Х түц” продакшны жүжигчин Т.Бархүү "Алтангадас" одонгоор энгэрээ цооллоо.

Жүжигчин Т.Бархүү нь 2004 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөнөөсөө хойш “Х түц” продакшнд ажиллаж байгаа бөгөөд “Худалч залуу”, “Болсон явдал” “Миний хөрш чөтгөр”, “Дэлхийд дурласан сар”, “Аянгын бороо”, "Солиот эх", "Хөөрхөн ээжтэй охин" зэрэг тайз дэлгэцийн хэд хэдэн бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн байдаг.

Мөн тэрбээр Боловсролын телевизийн "Яг түүн шиг" шоунд шүүгчээр оролцож байгаа билээ.

ФОТО: Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Наранзун
ФОТО: Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Наранзун
 
АНУ-д ээж, дүүгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдсан 17 настай хүү ChatGPT ашиглан гэр бүлээ хөнөөх тухай санаа хайж байжээ
АНУ-д ээж, дүүгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдсан 17 настай хүү ChatGPT ашиглан гэр бүлээ хөнөөх тухай санаа хайж байжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.