Энэ сарын 25-нд Баян-Өлгий аймаг Өлгий суманд иргэн 48 настай эрэгтэй С гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрээсээ явганаар гараад сураггүй болжээ. Түүнийг “Ховд” голын усанд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагааг өнгөрсөн зургаадугаар сарын 30-н хүртэл явуулсан боловч одоо хүртэл үр дүнд хүрээгүй байна. Тиймээс энэ сарын 5-нд буюу өчигдөр ар гэрийнхнээс нь дахин эхлүүлэх хүсэлтийг ар гэрээс нь ирүүлжээ.
Энэ дагуу өнөөдөр 08.00 цагаас эрлийн ажиллагааг дахин эхлүүлээд байна.