Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 01/662 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Нямдоогийн Баярмааг, мөн өдрийн 01/663 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Дэмбэрэлийн Батбаатарыг тус тус нэр дэвшүүлэн Улсын Их Хуралд ирүүлсэн.
Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 17-ны хуралдаанаар нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Энэ дагуу өнөөдөр ХЗХБ 14.00 цагаас нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна.
Ингээд Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулж байна.
Дэмбэрэлийн Батбаатар
-Төгссөн мэргэжил, эрдмийн зэрэг, цол -1984-1994 онд Нийслэлийн 78 дугаар дунд сургууль,
-1995-1999 онд Их засаг дээд сургуульд эрх зүйч, бакалавр,
-2015-2017 онд Их засаг олон улсын их сургуульд хууль зүйн магистр зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал
-1999-2000 онд “Хүчин шонхор” ХХК-д байцаагчаар,
-2000-2001 онд Хан-Уул дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар,
-2001-2002 онд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн шүүх хуралдааны зааварлагчаар,
-2002-2004 онд Улсын дээд шүүхийн шүүгчийн туслахаар,
-2004-2009 онд Сонгинохайрхан дүүргийн шүүгчээр,
-2009-2011 онд Баянгол дүүргийн шүүгчээр,
-2011-2017 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр,
-2017 оноос одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.
Нямдоогийн Баярмаа
Төгссөн мэргэжил, эрдмийн зэрэг, цол -1984-1994 онд Хэнтий аймгийн Өндөрхааны нэгдүгээр арван жилийн сургууль,
-1994-1998 онд МУИС-Хууль зүйн сургуульд эрх зүйч, бакалавр,
-1998-1999 онд МУИС-Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр,
-2010-2012 онд Япон Улсын Кюшүгийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр,
-2022 онд Япон Улсын Нагоягийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал
-1998-2009 онд Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн тэнхимд багшаар,
-2009-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөхөөр,
-2012-2013 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтнээр,
-2013-2014 онд “Эм ди эс энд ассошэйтс” хууль зүйн фирмд ахлах хуульчаар,
-2014-2015 онд Монгол Улсын хөгжлийн банкны Хууль зүйн газрын Хуулийн хэлтсийн ахлах хуульчаар,
-2015-2016 онд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр,
-2016 оноос одоог хүртэл Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчээр ажиллаж байна.