Өнөөдөр/2022.07.02/ С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын XIV их хурал болж байна. Хурлын үеэр АН-ын нэгэн гишүүн С.Эрдэнийг түлхэн унагаж, тайзан дээр зодохоор дайрсан үйлдэл гаргасан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тухайн хүн нь "Зэс Эрдэнийн хувь" компанийн Д.Алтанхуяг байжээ.
Тэрбээр өмнө нь сумо тайлбарлагчаар телевизэд ажилладаг байсан. Эрхзүйч мэргэжилтэй нэгэн бөгөөд Орхон аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан юм. Түүний хувьд "Зэс Эрдэнийн хувь" компанийн гүйцэтгэх захирлын алба хашдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд тус компанид залилуулсан гэх иргэд удаа дараа мэдээлэл хийж байв. Ташрамд дурдахад, тэрбээр УИХ-ын сонгуульд 2012 онд "Иргэний зориг ногоон нам"-аас, 2016 онд Ардчилсан намаас нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн.