УИХ-ын чуулганаар 2021 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “УИХ-ын чуулганы үеэр төсвийн зардал өндөр байна. Энэ зардлыг бууруулах ямар боломж байна вэ. Төсвийн орлого ирэх жилд буурах эрсдэл үүсээд байна.
Орлого нэмэгдүүлэх боломж байна уу. Зөвхөн ажил үйлчилгээ, татвараас орлого бүрдүүлэх биш, хөрөнгийг зах зээлээс мөнгө босгох боломж байна уу” гэж асуусан юм.
Үүний хариуд Сангийн сайд Б.Жавхлан “ОХУ-Украны дайн манай улсад дам бус шуудаар нөлөөлж байна. Энэ утгаараа 2022 оны өвлөөс эдийн засагт хүндрэл учрахыг үгүйсгэхгүй. Бид тал талын судалгаа хийж байна. Яаж эдийн засгаа эрчимжүүлж, орлогоо нэмэгдүүлэх вэ гээд.
Би таны хэлж байгаатай санал нэгдэнэ. Төсвийн шинэтгэл гэж үүнийг хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хөгжлийн суурийг дэмжихийн тулд дэд бүтцийн салбараа түлхүү дэмжих ёстой. Тиймээс ирэх оноос хот байгуулалт, эрчим хүч, дэд бүтэц зэрэг томоохон төслүүдийг дэмжихэд төсвөө тавьсан байгаа” гэсэн юм.