УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Хууль тогтоох байгууллага нь хуулиа дагаж мөрддөггүй, Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулиа зөрчдөг явдал гаардлаа. Эрх бүхихй байгууллагууд нь ингээд байвал нийгэмд шударга ёс тогтох уу. Үндсэн хуулийн цэц 2022 оны зургадугаар сарын 27-ны өдөр хуралдаж тодорхой шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь эцэслэн шийдвэрлэсэн шийдвэрээ дахиж авч хэлэлцээд өөрчилж хүчингүй болгосон. Үндсэн хуулийн 2016 оны 5 дугаар дүгнэлтээр хувь тэнцүүлэх сонгуулиар гэсэн заалт нь Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг тогтоол батлаж, үүнийг 2016 оны УИХ хэлэлцээд хүлээж авсан. Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3-т “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан авч хэлэлцээд эцсийн шийдвэр гаргана. Хэрвээ УИХ хүлээж авбал Цэцийн шийдвэр эцсийнх байна” гэж заасан. Шүүхийн процесст өрнөж байгаа маргаан бүрийг Дээд шүүх татаж аваад байвал нийгэмд шударга ёс тогтох уу. Дараагийн асуудал нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч бол УИХ-ын тогтоол шийдвэрээ хамгаалах ёстой хүн. Тэгтэл цэц дээр очоод “Цэцийн 5 дугаар дүгнэлт, УИХ-ын 32 дугаар тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай байна.
Үүнийг шийдээд өгөөч” гэх юм. Ийм байж болох юм уу. Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт хийсэн. Тэгэхдээ сонгуулийн тогтолцоонд зарчмын өөрчлөлт оруулаагүй. Яахлаараа УИХ-ын нэрийн өмнөөс оччихоод ийм зүйл ярьж явдаг юм бэ. Яахаараа Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэрээ дахин хянаад хүчингүй болгодог юм бэ. Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулиа зөрчиж байна. Болдог юм уу.
Хуульд нийцэхгүй байна, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох боломжгүй байна гэж хэлэх ёстой биз дээ, УИХ-ын дарга аа. Бүх тохироо шийдвэр нууцаар явагдах юм. Бид яахаараа шийдвэр гарсны чинь дараа мэдэх ёстой юм бэ. Баяр наадмын өмнө ийм эзгтэй, чухал асуудлыг нууцаар шийдвэрлэлээ, ямар учиртай юм бэ. Энийгээ хэзээ болих юм бэ. Т.Доржханд гэж хүн төр бариад байгаа юм уу. Хэрвээ үнэхээр л хэлэлцэх ёстой байсан юм бол анх гомдол гаргасан Банзрагч гэж хүнийг нь оролцуулаагүй юм.