Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУИС-аас Гадаад харилцааны яам хүртэлх замыг долдугаар сарын 4-н хүртэл хаана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Нийслэлийн Замын хөгжлийн газар 2022 оны засвар, арчлалтын хүрээнд хотын 14 байршилд гол болон туслах замыг засаж, шинэчлэхээр төлөвлөсөн.

Тус ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Их сургуулийн гудамжны авто замын шинэчлэлийн ажлыг 2022 оны тавдугаар сарын 27-нд эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд тус замыг

  1. Өлзий төвийн уулзвараас Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвар хүртэл,
  2. Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвараас МУИС-ийн уулзвар хүртэл,
  3. МУИС-ийн уулзвараас Гадаад харилцааны яамны уулзвар хүртэл гэсэн гурван хэсэгт хуваан, засварын ажил гүйцэтгэж буй юм.

Дээрх хэсгүүдээс эхний хоёрт шинэчлэлийн ажил дууссан бол сүүлийн хэсэг болох МУИС-ийн уулзвараас Гадаад харилцааны яамны уулзвар хүртэлх авто замын засварын ажил эхлээд байна.

Тодруулбал, өнөөдөр орой буюу долдугаар сарын 1-ний 23:00 цагаас долдугаар сарын 4-ний 06:00 цаг хүртэл тус замын зорчих хөдөлгөөнийг хязгаарлан, хучилтын ажил гүйцэтгэнэ.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

“Кью Эс Си“ компанийн өр төлбөрийн асуудлаар Сангийн сайд мэдээлэл хийнэ
“Кью Эс Си“ компанийн өр төлбөрийн асуудлаар Сангийн сайд мэдээлэл хийнэ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.