Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтны 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргажээ. Энэ удаагийн хөрөнгө орлогын мэдүүлгээр ХАДГАЛАМЖ нь тэрбум давсан гишүүдийг онцолж байна.
Ц.Мөнх-Оргил хадгаламжиндаа 6 тэрбум 905 сая төгрөгтэй
Гишүүдээс хадгаламжиндаа хамгийн их мөнгөтэй гишүүнээр Ц.Мөнх-Оргил тодорч байна. Тэрбээр хадгаламжиндаа 6 тэрбум 905 сая төгрөгтэй. Түүний гэр бүлийн орлого 4 тэрбум 808 сая төгрөгөөр буурсан. Харин өөрийнх нь орлого 35 сая 748 мянган төгрөгөөс 34 сая 772 мянга болж буурсан байна. Нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 1 амины орон сууцтай. 170 сая төгрөгөөр үнэлэгдэх, Lexus 570 машинтай. 72 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 2 тэрбум төгрөгийн авлагатай. 410 сая төгрөгийн зээлтэй.
Ж.Ганбаатар хадгаламжиндаа 6 тэрбум 466 сая төгрөгтэй
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хадгаламжиндаа 6 тэрбум 466 сая төгрөгтэйгээрээ хоёрт жагсаж байна. Гэхдээ хадгаламж нь өмнөх жилээсээ 2 тэрбум 467 сая төгрөгөөр буурсан. Түүний гэр бүлийн орлого 865 сая 903 мянган төгрөгөөр буурсан. Тодруулбал, гэр бүлийн орлого нь 1 тэрбум 250 сая төгрөг байсан бол 384 сая төгрөг болж буурчээ.
Харин өөрийнх нь орлого 216 саяас 187 сая төгрөг болон буурсан байна.
1 тэрбум 116 сая төгрөгөөр үнэлэгдэх 3 орон сууцтай. 530 сая төгрөгөөр үнэлэгдэх Mercedes Benz, S350L- 1, Lexus, 570- 1 машинтай. 520 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай. 15 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.
Ц.Анандбазарын хадгаламж 12 сая төгрөгөөс 3 тэрбум 402 сая төгрөг болж нэмэгджээ
Хадгаламжиндаа 12 сая төгрөгтэй хэмээн мэдүүлж байсан түүний хадгаламж 2021 онд 3 тэрбум 402 сая төгрөг болж нэмэгджээ. 953 сая төгрөгөөр үнэлэгдэх Mercedes Benz, ND4190CS4J- 1, Toyota, Alphard-1, Toyota Land Cruiser 200-1, Lexus, 570 зэрэг 4 машинтай. 7 тэрбум 680 сая төгрөгөөр үнэлэгдэх амины орон сууц, нийтийн нэг орон сууцтай.
Нэг тэрбум 312 сая төгрөгөөр үнэлэгдэх 805 хонь, 294 ямаа, 104 үхэр, 372 адуу, хурдан удмын 16 адуутай.
800 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Харин орлогын тухайд 2020 онд 353 сая 624 мянган төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж байсан бол 2021 онд 49 сая болж буурсан байна. Гэр бүлийн орлого нь 262 саяас 66 сая төгрөг болон буурсан.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 2 тэрбум төгрөгийн хадгаламжтай
Түүний орлого 5 тэрбум 49 сая төгрөг. Гэхдээ өмнөх оноосоо 496 сая төгрөгөөр буурчээ. Гэр бүлийн орлого нь мөн 86 сая 390 мянган төгрөгөөр буурсан. 4 тэрбум 832 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, 2 авто зогсоолтой. 500 сая төгрөгөөр үнэлэгдэх Land Rover, Range Rover-1, Lexus, 570- 1 машинтай. 2 тэрбум 136 сая төгрөгийн хадгаламжтай.
Д.Өнөрболор хадгаламжиндаа 7 тэрбум 572 сая төгрөгтэй байсан бол одоо 1 тэрбум 978 сая болж буурчээ
УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын хадгаламжин дахь мөнгө 7 тэрбум 572 сая байсан бол одоо 1 тэрбум 978 сая болжээ. 264 сая төгрөгийн зээлтэй. Орлого нь буурсан гишүүдийн тоонд багтаж буй. Түүний орлого 338 сая, 467 мянган төгрөгөөр буурчээ. Гэр бүлийн орлого нь 25 сая 223 мянган төгрөгөөр буурсан байна. 15 тэрбум 289 сая төгрөгөөр үнэлэгдэх найман орон сууц, үйлчилгээний зориулалттай 3 байр, 3 авто зогсоолтой. Энэ нь 18 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байсан өмнө жилээсээ 3 тэрбум гаруйгаар буурсан байгаа аж. 272 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Land Cruiser 200-1, Land Cruiser 70- 1 машинтай. 499 сая төгрөгөөр үнэлэгдэх газар, 150 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хадгаламжинд 1 тэрбум 649 сая төгрөг байна
Түүний хадгаламж өмнөх жилээсээ 299 сая төгрөгөөр нэмэгдсэн. Тодруулбал, хадгаламжинд нь нэг тэрбум 649 сая төгрөг байна. Харин 105 сая төгрөгийн зээлтэй.
Түүний орлого 4 тэрбум 592 сая төгрөгөөр буурсан. Гэр бүлийн орлого нь мөн 1 тэрбум 600 сая төгрөгөөс 98 сая төгрөг болтлоо буурсан.
4 тэрбум 121 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 орон сууц, нэг үйлчилгээний үл хөдлөх хөрөнгөтэй байна.
Hyundai, Sonata 7-1, Toyota, Land Cruiser 200- 1, Mercedes Benz, G 500- 1 машинууд нь 882 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.
929 сая төгрөгөөр 57 хурдан удмын адуутай. үнэлэгдэж байна.
890 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.
УИХ-ын гишүүн Н.Учрал 1 тэрбум 664 сая төгрөгийн хадгаламжтай
Н.Учрал гишүүний гэр бүлийн орлого 2020 онд 66 сая төгрөг байсан бол 2021 онд 196 сая 800 мянган төгрөг болж нэмэгджээ. Тэрбээр 3 тэрбум 565 сая 490 мянган төгрөгийн үнэлгээ бүхий гурван нийтийн орон сууц, хоёр зуслангийн байшин, нэг үйлчилгээний зориулалттай барилгатай. 685 сая төгрөгийн суудлын жижиг машин,Nissan, Tiida- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1,Суудлын жижиг машин,Mercedes Benz, S400- 1 автомашинтай. 1 тэрбум 664 сая 210 мянган төгрөгийн хадгаламжтай. Авлагагүй.
Д.Бат-Эрдэнийн хадгаламж 1 тэрбум 333 сая төгрөг байна
Хадгаламжин дахь мөнгө нь тэрбум давсан гишүүдийн тоонд Д.Бат-Эрдэнэ багтаж байна. Түүний хадгаламжин дахь мөнгө нь 1 тэрбум 333 сая төгрөг. 3 тэрбум 700 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 890 сая төгрөгөөр үнэлэгдэх 250 адуутай. 930 сая төгрөгөөр үнэлэгдэх Bentley, Continental-1, Mercedes Benz, G 55 AMG- 1, Lexus, 570 машинтай. 180 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууцтай. Өөрийн орлого 891 сая төгрөг. Энэ нь өмнөх жилээсээ 700 гаруй сая төгрөгөөр өссөн үзүүлэлт. Гэр бүлийн орлого нь 220 сая төгрөг.
Х.Болорчулуун хадгаламжиндаа 1 тэрбум 330 сая төгрөгтэй
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нь 2 тэрбум 400 сая төгрөгийн хашаа байшин, үйлчилгээний зориулалттай барилга, оффистой. 1 тэрбум 330 сая 697 мянган төгрөгийн хадгаламжтай. Түүний гэр бүлийн орлого 2020 онд 6 сая төгрөг байснаа 2021 онд 295 сая болж өсчээ.