Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Хамгийн өндөр ҮНЭТЭЙ машин хөлөглөдөг УИХ-ын гишүүд

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 45 секунд

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтны 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргажээ. Энэ удаад бид хамгийн өндөр үнэлгээтэй машинтай гишүүдийг онцолж байна.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ 930 сая төгрөгөөр үнэлэгдэх 3 машинтай

Хамгийн өндөр үнэлгээтэй машинтай гишүүдийн хоёрдугаарт УИХ-ын Д.Бат-Эрдэнэ жагсаж байна. Тэрбээр 930 сая төгрөгөөр үнэлэгдэх Bentley, Continental-1, Mercedes Benz, G 55 AMG- 1, Lexus, 570 машинтай. 180 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууцтай. Өөрийн орлого 891 сая төгрөг. Энэ нь өмнөх жилээсээ 700 гаруй сая төгрөгөөр өссөн үзүүлэлт. Гэр бүлийн орлого нь 220 сая төгрөг. Түүний хадгаламжин дахь мөнгө нь 1 тэрбум 333 сая төгрөг. 3 тэрбум 700 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 890 сая төгрөгөөр үнэлэгдэх 250 адуутай.

Ц.Анандбазар 953 сая төгрөгөөр үнэлэгдэх 4 машинтай

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 953 сая төгрөгөөр үнэлэгдэх 4 машинтай. Тодруулбал, Mercedes Benz, ND4190CS4J- 1, Toyota, Alphard-1, Toyota Land Cruiser 200-1, Lexus, 570 машинтай. 7 тэрбум 680 сая төгрөгөөр үнэлэгдэх амины орон сууц, нийтийн нэг орон сууцтай.

Нэг тэрбум 312 сая төгрөгөөр үнэлэгдэх 805 хонь, 294 ямаа, 104 үхэр, 372 адуу, хурдан удмын 16 адуутай.

800 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Харин орлогын тухайд 2020 онд 353 сая 624 мянган төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж байсан бол 2021 онд 49 сая болж буурсан байна. Гэр бүлийн орлого нь 262 саяас 66 сая төгрөг болон буурсан.

А.Адьшаагийн машинууд 882 сая төгрөгөөр үнэлэгдэж байна

Өндөр үнэлгээтэй машинтай гишүүдийн тоонд УИХ-ын гишүүн А.Адьшаа багтаж байна. Түүний Hyundai, Sonata 7-1, Toyota, Land Cruiser 200- 1, Mercedes Benz, G 500- 1 машинууд нь 882 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.

Орлогын тухайд 2020 онд орлогоо 4 тэрбум 592 сая төгрөг хэмээн мэдүүлж байсан бол 2021 онд 344 сая 809 мянга хэмээн мэдүүлсэн нь түүний орлого 4 тэрбум 592 сая 58 мянган төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.

Гэр бүлийн орлого нь 1 тэрбум 600 сая төгрөгөөс 98 сая төгрөг болтлоо буюу 1 тэрбум 502 сая төгрөгөөр буурчээ.

4 тэрбум 121 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 орон сууц, нэг үйлчилгээний үл хөдлөх хөрөнгөтэй байна.

816 сая төгрөгөөр үнэлэгдэх 51 хурдан удмын адуутай байсан бол адууны тоо 57 болж 929 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.

890 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламж 299 сая төгрөгөөр нэмэгдэж, 1 тэрбум 649 сая 251 мянга болжээ. 105 сая төгрөгийн зээлтэй.

Г.Тэмүүлэн гишүүний машинууд 535 сая төгрөгөөр үнэлэгдэж байна

Түүний Lexus, 570- 1, Mercedes Benz, G 500- 1 машин нь 535 сая төгрөгөөр үнэлэгджээ. 288 сая төгрөгөөр үнэлэгдэх 52 ширхэг хурдан удмын адуутай. 15 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 110 сая төгрөгийн хадгаламжтай. Өөрийн орлого 49 сая, гэр бүлийн орлого нь 68 сая төгрөг аж.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам 533 сая 950 мянгаар үнэлэгдэх 3 машинтай

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын хувьд Land Rover V1, Toyota, Land Cruiser 200, Range Rover гэсэн гурван машинтай. Машинууд нь 533 сая 950 мянган төгрөгөөр үнэлэгджээ. Нэг тэрбумаар үнэлэгдэх үнэт эдлэлтэй бол 75 саяар үнэлэгдэх газартай. Өөрийн орлого 142 саяас 60 сая төгрөг болж буурсан. Гэр бүлийн орлого 60 сая төгрөг. 510 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууц, 2 зуслангийн байшин, 2 автомашины зогсоолтой. Хадгаламжиндаа 89 сая төгрөгтэй.

ГХЯ: Хятад руу тусгаарлалтгүй зорчуулах талаар БНХАУ-ын талаас албан ёсоор мэдэгдээгүй
ГХЯ: Хятад руу тусгаарлалтгүй зорчуулах талаар БНХАУ-ын талаас албан ёсоор мэдэгдээгүй
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.