БНХАУ-д цар тахлын үеийн журам мөрдөгдөж байгаатай холбогдуулан бусад улсуудаас ирж буй иргэдийг тусгаарлаж буй. Тэгвэл БНХАУ-ын Засгийн газрын 2022 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн гаргасан тогтоолын дагуу долдугаар сарын 1-нээс эхлэн Монгол Улсаас БНХАУ-руу зорчих иргэдэд ямар нэгэн тусгаарлалт хийхийг албан ёсоор зогссон гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар ГХЯ-наас тодруулахад "Энэ талаарх мэдээллийг ГХЯ-нд албан ёсоор мэдэгдээгүй байна. Хятадын ЭСЯ-ны Консулын хэлтсээс ийм тодорхойлолт гаргаж өгөөгүй. Ташаа мэдээлэл байна" гэв.
