Ардчилсан намын XIV дүгээр Их хурал 2022 оны 7 сарын 2-ны өдөр "Үнэт зүйл үзэл баримтлал дээрээ нэгдэцгээе" уриан дор зохион байгуулагдана.
Энэ удаагийн их хурлаар хоёр чиглэлийн асуудал шийдэх аж. Тодруулбал, АН-ын бүтцийн байгууллагуудын бүрэн эрхийг батламжлах юм. Мөн Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт батлагдсантай холбогдуулан Үндэсний бодлогын хорооны гишүүдийн бүрэн эрх болоод тус намын дэргэдэх Дотоод сонгуулийн хороо Үндсэн дүрмийн хорооны бүрэн эрхийг тус тус батламжлах юм. Ингэснээр Ардчилсан намын бүтцийн байгууллагууд үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх аж.