Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Орос руу зорчсон иргэдийг АНУ хилээрээ нэвтрүүлээгүй гэдэг ТАШАА мэдээлэл

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

ОХУ, Украины дайн нэг үеэ бодвол харьцангуй намжвал байдалд ороод буй. Гэсэн хэдий ч эдийн засаг, нийгэмд сөргөөр нөлөөлөх нөлөөлөл буураагүй байна. Тэгвэл уг дайнаас болж Монгол Улсын зарим иргэд АНУ болон Европ руу зорчих боломжгүй болсон гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан.

Өөрөөр хэлбэл, ОХУ-ын Улаан-Үд, Эрхүүд зорчсон иргэдийг “Дайныг санхүүжүүлсэн аялал хийсэн” гэж үзэн АНУ-ын хил давахыг хориглосон гэх яриа гараад буй юм.

Уг асуудлыг Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Энэ бол ташаа мэдээлэл.

Америк бол эрх чөлөөт орон. Энэ утгаараа хоёр орны маргаантай асуудалд бусад орны иргэдийг хамааруулж, хилээр нэвтрүүлэхгүй байх үндэслэлгүй. Америкийн нэвтэрч чадаагүй иргэдийн хувьд визний зөрчилтэй байсан байх. Иргэд өөрсдөө визний хугацаа хэтрүүлэх, ажиллах эрхгүй атлаа ажил хөдөлмөр эрхэлсэн, гэмт хэрэгт холбогдсон зэрэг олон асуудал гаргадаг” гэлээ.

МАН-ын бүлэг 15.00 цагаас хуралдана
МАН-ын бүлэг 15.00 цагаас хуралдана
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.